Өгүүлэл илгээх

“Мандах Эрдэм” сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага

  1. Нийтлэгдэх өгүүлэл нь тухайн салбарын тулгамдсан асуудалд чиглэгдсэн, өмнө нь өөр хэвлэлд нийтлэгдээгүй байх. 
  2. Судалгааны өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, онолын болон практик судалгаа, дүгнэлттэй, шинэлэг санаа дэвшүүлсэн байна.
  3. Өгүүлэл нь монгол, англи хэлээр бичигдэж болох ба найруулга зүйн болон зөв бичгийн дүрмийн алдаагүй байна.
  4. Өгүүллийг гадаад хэлээр хольж бичихгүй. Зургийн тэмдэглээ, хүснэгтийн үзүүлэлт, тайлбар зэрэг нь бичигдсэн хэлээр байна. Харин гадаад эх үүсвэрээс эш татсан бол зохиогчийн нэрийг кирилл үсэг рүү хөрвүүлэхгүй. 
  5. Фото зураг хар цагаан  болон өнгөтэй байж болох ба бусад зураг, дүрслэл нь өнгөтэй байна.
  6. Өгүүлэл нь А4 (21×29,7 см) хэмжээний цаасан дээр доод талаас 2 см, дээд талаас 2 см, баруун талаас 1.5 см, зүүн талаас 3 см зайтай байна. 
  7. Өгүүлэл нь монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй болон түлхүүр үгсийг давхар англи хэл рүү хөрвүүлж, өгүүллийн сүүлийн хуудсанд байрлуулна.
  8. Өгүүлэлд нэр томьёог товчлохгүй, бусад үгийн товчлолыг хамгийн эхэнд бичигдсэн бүтэн нэрийн ард хаалтанд бичиж, цаашид давтагдах бол тухайн товчлолыг хэрэглэнэ.
  9. Өгүүлэлд ашиглагдаж буй тоон дүнг бичихдээ мянгын орноор тасалж таслал тавих ба мөнгөний орныг тавихдаа цэг ашиглана. Жишээ нь: 5,325,698.99 төгрөг.
  10. Өгүүллийн доторх бичиглэлийн стандарт нь доорх загварын дагуу байна.