Өгүүлэл илгээх
“Мандах Эрдэм” сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага
- Нийтлэгдэх өгүүлэл нь тухайн салбарын тулгамдсан асуудалд чиглэгдсэн, өмнө нь өөр хэвлэлд нийтлэгдээгүй байх.
- Судалгааны өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, онолын болон практик судалгаа, дүгнэлттэй, шинэлэг санаа дэвшүүлсэн байна.
- Өгүүлэл нь монгол, англи хэлээр бичигдэж болох ба найруулга зүйн болон зөв бичгийн дүрмийн алдаагүй байна.
- Өгүүллийг гадаад хэлээр хольж бичихгүй. Зургийн тэмдэглээ, хүснэгтийн үзүүлэлт, тайлбар зэрэг нь бичигдсэн хэлээр байна. Харин гадаад эх үүсвэрээс эш татсан бол зохиогчийн нэрийг кирилл үсэг рүү хөрвүүлэхгүй.
- Фото зураг хар цагаан болон өнгөтэй байж болох ба бусад зураг, дүрслэл нь өнгөтэй байна.
- Өгүүлэл нь А4 (21×29,7 см) хэмжээний цаасан дээр доод талаас 2 см, дээд талаас 2 см, баруун талаас 1.5 см, зүүн талаас 3 см зайтай байна.
- Өгүүлэл нь монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй болон түлхүүр үгсийг давхар англи хэл рүү хөрвүүлж, өгүүллийн сүүлийн хуудсанд байрлуулна.
- Өгүүлэлд нэр томьёог товчлохгүй, бусад үгийн товчлолыг хамгийн эхэнд бичигдсэн бүтэн нэрийн ард хаалтанд бичиж, цаашид давтагдах бол тухайн товчлолыг хэрэглэнэ.
- Өгүүлэлд ашиглагдаж буй тоон дүнг бичихдээ мянгын орноор тасалж таслал тавих ба мөнгөний орныг тавихдаа цэг ашиглана. Жишээ нь: 5,325,698.99 төгрөг.
- Өгүүллийн доторх бичиглэлийн стандарт нь доорх загварын дагуу байна.